
Үүний дагуу Ховд аймгийн Алтай, Буянт, Дөргөн, Зэрэг, Манхан, Мөнххайрхан, Мөст, Мянгад, Цэцэг, Чандмань сумдад байгуулагдан ажиллаж байгаа байгаль хамгаалах нөхөрлөлүүд 2011 оны 4-р сарын 14-ний өдөр чуулж, “Ховд аймгийн байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн холбоо”-г байгууллаа.
Холбоо нь нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн зохистой хамгаалал, ашиглалтыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Өөрөөр хэлбэл, иргэд нь байгаль дэлхийтэйгээ шүтэлцэн, тогтвортой амьдрах нөхцөл бүрдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, экологийн боловсрол олгох, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр нөхөрлөл бүлгүүдийг сурган чадавхижуулах юм.
Холбоонд одоогийн байдлаар 34 нөхөрлөл, 5 байгууллага нэгдэн орсон бөгөөд анхны хуралдаанаараа тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд, хяналтын зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал зэрэг ажлын албадаа байгууллаа гэж Ховд аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Мөнхдолгор мэдээллээ.