Тахианы мах юу агуулдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

Тахианы мах юу агуулдаг вэ?

Эрдэмтэдийн тогтоосноор тахианы маханд бусад махнаас ялгарах хэд хэдэн давуу тал байдаг байна.

Нэгдүгээрт Селениумыг ихээр агуулна. Селениум бол химийн элемент өөрөөр хэлбэл эрдэс бодис. Селениум нь бодисын солилцоонд ихээхэн дэмжлэг үзүүлдэг бөгөөд дархлаа сайжруулах нөлөөлөл үзүүлдэг байна. Зарим эрдэмтэд түрүү булчирхайн хавдарын эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэж үздэг. Гэхдээ энэ онол эцэслэгдэн батлагдаагүй. 100гр тахианы мах идвэл тухайн өдрийн селениумын хэрэгцээний тал хувийг хангах боломжтой. 

Хоёрдугаарт Махны өөр төрлүүдээс илүүтэйгээр В6 витаминыг агуулж байдаг. Ялангуяа тахианы гуяанд В-гийн төрлийн витамин ихээр агуулагддаг байна.

Гуравдугаарт Холестрины агууламж багатай. Холестрин судасны уян харимхай чанарт нөлөөлж судасны хананд өөх тосны хуримтлал бий болгодог. Ингэвэл судсаар цус гүйх нь багасах бөгөөд улмаар зүрх судасны эмгэг, цаашлаад цус харвах гол шалтгаан болдог. Гэхдээ та тахианы махыг хэрэглэхдээ арьсыг нь салгах хэрэгтэй. Хүмүүс ихэвчилэн арьстай нь чанаж, шарж болгодог. Тахианы махан хоолоор үйлчилдэг газрууд ч арьсыг нь авалгүйгээр хоол хийдэг. Арьс нь амттай ч тахианд байх өөх тос, холестрины дийлэнхи хэсгийг агуулдаг учир арьсыг нь хэрэглэхгүй байх нь зөв юм. 

Дөрөвдүгээрт Ниацины онцгой агууламжтай. Ниациныг зарим тохиолдолд витамин В3 гэж нэрлэх нь бий. 100 гр тахианы маханд 5-6 мграмм ниацин агуулагдана. Хүний өдрийн хэрэгцээнд 1.5-6 мгр ниацин хэрэгтэй байдаг. Ниацинын 1955 онд нээсэн бөгөөд хорт хавдараас сэргийлэх, хавдарын өсөлтийг сармагжуулах, 6 млграмм ниацин хэрэглэсний дараа 8-12 цагийн хугацаанд бодисын солилцоо тун идэвхитэй болдог зэрэг маш олон эерэг нөлөөг олж тогтоосон байдаг. Ниациныг судлах ажил одоог хүртэл явагдсаар байгаа.

Тавдугаарт Триптофаныг агуулдаг. 100гр тахианы мах идвэл тухайн өдрийн Триптофаныг бүрэн нөхдөг. Триптофан бол амин хүчил бөгөөд хүний биед их чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнээс цөсний хүчил, бэлгийн гормон, кортикостероид гормон, стерин зэрэг биологийн чухал бодисууд үүсдэг байна.

Монгол улсын хувьд АНУ-аас дийлэнхи тахианы махаа худалдан авдаг. Дэлхий дээр ч АНУ-ын тахианы мах чанараараа тэргүүлдэг. Гэхдээ та тахианы махыг худалдан авахдаа албан ёсны борлуулагч компаниас авах нь илүү найдвартай. Одоогоор НВЦ компани л АНУ-ын тахианы мах үйлдвэрлэгч Пилгрим корпорацийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж америк тахиаг борлуулах эрх авсан байна. 

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж