
-Зөвхөн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарыг хамруулснаараа онцлогтой. Бидний ажлын гол зорилго бол ерөөсөө л үндэсний шигшээ багт ажиллаж байгаа дасгалжуулагч нарынхаа мэдлэг боловсролыг л дээшлүүлье гэсэн юм. Төлөвлөлт хийхийн тулд юуг анхаарах ёстой вэ гэдгийг хэлж өгөхийн тулд энэхүү семинарыг зохион байгуулж байгаа юм. Үүнийг сурснаар багш нарын мэдлэг ахих учиртай. Төлөвлөлт хэдий чинээ шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаатай байна тэндээс гарах үр дүн тодорхой шүү дээ. Нэг ёсондоо амжилт тогтвортой байх, цаашлаад өсөх эх үндэс нь төлөвлөлт юм. Үүний хажуугаар өнөөдөр Монголд тамирчдын авч байгаа ачааллын хэмжээ бусад улсын дунджаас доогуур байгаа. Үүнийг бид сайжруулах ёстой. Энэ бүхэнд сургалтын зорилго оршиж байна даа. Ер нь шинэ зохион багйуулалтад орсон цагаас Спортын бэлтгэлийн төвийн үндэсний шигшээ баг дасгалжуулагчдадаа номын дуу сонсгохоор төлөвлөсөн. Тэмцээнд оролцох гээд байнга гадагшаа явдаг болохоор бөөндөө цуглах боломж тааруу байдаг. Ядаж ирц 90 хувьтай байх хэрэгтэй. Шигшээ багийн дасгалжуулагч нарын сургалтад Монголд байдаг бүхий л шилдэг эрдэмтдийг урьж лекц уншуулсан. Үр дүн нь эерэг гарна гэдэгт итгэлтэй байна.
-Зөвхөн дээр ярьсан сэдвийн хүрээнд л сургалт зохион байгуулах хэрэг үү?
-Үгүй ээ, мэдээж тамирчин, дасгалжуулагчдын ёс зүйн асуудлыг хөндөх хэрэгтэй. Ёс зүйг дагаад хариуцлага бий болно. Тиймээс энэ чиглэлийн мэргэжилтэн шигшээ багийн дасгалжуулагч нар хичээл орсон байгаа. Нэлээд сонирхолтой болсон шүү. Багш нар их зүйл сурсан гэж бодож байна. Үүнээс гадна өнөөдөр Монголд эмэгтэйчүүдийн спорт өндөр хөгжиж байна. Дээр үед эмэгтэй хүн бөх барилддаггүй, штанг өргөдөггүй, бокс тоглодоггүй байлаа. Тэгвэл энэ сэдвээр хичээл орсон. Эмэгтэй тамирчдын сургалт, дасгалжуулалтын төлөвлөлтийн онцлог сэдвээр тусгайлан хичээл заасан байгаа. Энэ бол маш эмзэг асуудал. Нэг зүйлийг нэмээд хэлэхэд манай дасгалжуулагч нар маш дэг журамтай болсон.
-Манай дасгалжуулагч нарын ерөнхий эрмдийн тэр дундаа гадаад хэл, компьютерийн мэдлэг маш доогуур байдаг гэсэн судалгаа гарсан байх юм. Энэ тал дээр шигшээ багийн албанаас ямар арга хэмжээ авч байна вэ?
-Эрдэм шинжилгээ, судалгааны албаны ажилтан дасгалжуулагчдын гадаад хэл, компьютерийн мэдлэг тааруу байгаа талаар судалгаа хийсэн байна. Бид цаашдаа энэ тал дээр анхаарна. Гэхдээ тухайн дасгалжуулагч өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Зарим хүн компьютер, хэлний мэдлэг хэрэггүй гэдэг. Тийм биш. Техник, технологи хөгжиж байгаа энэ үед би зөвхөн спортын хүн гээд бусдыг орхигдуулж болохгүй. Ялангуяа олон улсын тэмцээнд байнга оролцдог тамирчин, дасгалжуулагч нарыг компьютер, хэлний мэдлэг зайлшгүй дагадаг. Тиймээс багш нар маань энэ тал дээр өөрсдийгөө дайчлах байх.
Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН”