
Шууд баталж, нотолчихсон зүйл байхгүй ч бөхчүүд, урлагийнхан улс төрд орцгоохыг хувийн карьераа өсгөх зорилготой гэдэг бол, гэр бүлийнхэн, бизнесийнхэн улс төр рүү зүтгэхийн цаана хувийнхаа бизнесийг хамгаалах гэж ярих нь ч бий. Зөвхөн Монголд ч гэлтгүй өөр орнуудад ч гэр бүлийн бизнесээ хамгаалахын тулд улс төрийн хүчнүүдийн алинд ч тал алдахгүй байх нь бизнесмэнүүдийн хувьд энгийн мэдэх ёстой зүйл нь. Б.Жаргалсайхан ч улс төрийн нам байгуулж, улс төрч болохоосоо өмнө АН, МАН хоёрын аль алинд нь нэг зэрэг хандив өгөөд гүйж явсан жишээ ч бий.
Улс төр гэдэг улс төрийн намуудын хувьд өгөө аваа, ээлж дараатай байдаг. Нэг нь өнөөдөр ялж байхад, нөгөө нэг нь ялагдаж л байдаг. Ялагдсан үедээ баалуулахгүйн тулд бүгдэнд нь ах дүүсээ шургуулчихвал амар юм биш үү, энэ намуудад чинь.
Ах дүү нар нь намуудыг нэг нэгээр нь “амлаад” авчихлаа. Яршиг, нэг мөсөн Д.Сэржбүдээ нь МАХН-д элсчихвэл ямар вэ.