
Харин Siemens-ийн зүгээс өөрийн компанийг эл хэрэгтэй холбоогүй гэсэн утгатай няцаасан мэдэгдэл хийсэн байна. Зарим нэг батлан хамгаалахын шинжээчдийн таамаглаж байгаагаар вирусны гол бай нь станцын түлшийг үйлдвэрлэгч хэсэг буюу эрчимтэй үйлдвэрлэл явуулсан тохиолдолд тэсрэх бөмбөгний материал үйлдвэрлэдэг хэсгийг онилсон байж магадгүй гэжээ. 2010 оны эхээр Натанзын уран баяжуулах үйлдвэрийн 9000 гаруй машинаас 1000 орчимд нь вирус халдаж, ажиллагаагүй болгосон тухай АНУ-д төвтэй Шинжлэх ухаан, олон улсын аюулгүй байдлын төвийн мэргэжилтнүүдийн тооцоонд дурьджээ. Энэ мэтээр Ираны баяжуулах үйлвэрт халдсаар байвал дорвитой хариу арга хэмжээ авах болно гэсэн анхааруулгыг Ираны зүгээс өгсөн байна.