Уилл Смит “Madame Tussauds”-т морилов

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

Уилл Смит “Madame Tussauds”-т морилов

Дэлхийн хамгийн алдартай гэгдэх Лондон хотын “Madame Tussauds” музейд нэгэн шинэ зочин морилжээ. Тэр бол Холливудын нэрт жүжигчин Уилл Смит. Түүнийг амьд мэт дууриалган хийсэн лааны тосон барималыг өчигдөр тус музей ийнхүү  олны хүртээл болгосон байна. “Madame Tussauds” нь Европ төдийгүй олон улсад  лааны тосон баримлаараа алдартай, 200 жилийн түүхт музей юм.

Уилл Смитийн баримлаас өмнө тус музейд хамгийн сүүлд жүжигчин Жорж Клуни, “Харри Поттэр”-ийн од Эмма Уотсон нарын баримал үзэгчдийн хүртээл болсон байна. Өмнө нь “Madame Tussauds” музей АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагаас эхлээд Уитни Хьюстон, Бритни гээд олны танил олон оддын баримлыг дэлгэн харуулжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж