Галт тэрэгний билетийн касс 06.00 цагт нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Галт тэрэгний билетийн касс 06.00 цагт нээгдэнэ

УБТЗ-ын Суудлын галт тэрэгний тасалбар худалдах касс уртасгасан цагаар ажиллах болжээ. Урьд нь 8.00-21.00 цаг хүртэл ажилладаг байсан бол энэ долоо хоногоос 06.00 цагаас ажлаа эхлэхээр болсон байна. Галт тэргээр зорчих иргэдийн ачаалал эрс нэмэгдсэнээс ийм зохицуулалтыг хийсэн аж.  Түүнчлэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчих иргэдийн тоо эрс нэмэгдэх найм, есдүгээр сард 24 цагаар ажиллах, "Нарантуул", "Хар хорин" зэрэг хүн олноор цуглардаг газарт галт тэрэгний билетийн касс нээхээр төлөвлөжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж