Боловсролын салбарт хийгдэж буй ажил

Хуучирсан мэдээ: 2013.05.23-нд нийтлэгдсэн

Боловсролын салбарт хийгдэж буй ажил

Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны талаар өчигдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр сэтгүүлчдэд мэдээлсэн юм.

Шинэчлэлийн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрдэм боловсролтой монгол хүн” зорилтын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Боловсрол, шинжлэх ухааны салбарын чанарын шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа талаар мэдээлсэн бөгөөд цаашид хийх ажлын талаараа ч ярьсан юм.

“Хоолны зардлын дундаж норматив батлах тухай” тухай асуудлыг Засгийн газраас баталж 2013 оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөж байна. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 1100 төгрөгөөс 1650 төгрөг, тусгай болон, сувилалын цэцэрлэг 100 төгрөгнөөс 2400 төгрөг, 24 цагийн цэцэрлэг 1100 төгрөгнөөс 2400 төгрөг, дотуур байрны хүүхдийн хоолны зардал 1545 төгрөгнөөс 2315 төгрөг, үдийн цайны зардлыг 400 төгрөгнөөс 600 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Уг тогтоол батлагдсанаар бага насны хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндийг нь дэмжин, насандаа тохирсон хоол хүнс, амин дэм авах боломж бүрдсэн гэж үзэж байгаа аж.

Оюутан бүрт олгох үндэсний болон урамшууллын тэтэгэлэг олгох журамд өөрчлөлт оруулж “Үндэсний болон урамшуулалт тэтэгэлгийг суралцачийн картын дансаар шууд олгох түр журам”ыг баталсан юм. Өнгөрсөн оны байдлаар дээд боловсрол эзэмшиж буй 45372 оюутан үндэсний тэтгэлэг, 21078 оюутан урамшуулалт тэтгэлгээ цахим картаар шууд авах боломжтой болсон.

Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн элсэлтийн чанарт бодлогын зохицуулалтын асуудлыг тавдугаар сарын 18-ны өдөр засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн байна. Төрийн өмчийн багш бэлтгэдэг их, дээд сургуулийн багш мэргэжлээр элсэгчдэд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, багшлах дадлагыг дэмжих зохицуулалтыг хангажээ. Төгсөөд сургууль, цэцэрлэгт таваас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах үндсэн нөхцөлтэйгээр багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд элсэгчийг элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авбал сургалтын төлбөрийн 70 хувь, түүнээс дээш оноо авбал 100 хувь чөлөөлөх зэрэг зарчмын зохицуулалтыг тусгажээ.

Төрийн сангийн зээлээр гадаадын их дээд сургуульд суралцаж төгссөн суралцагчдын зээлийн эргэн төлөлтийн байдал, суралцагчдын зээлийн асуудлыг төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлого, бололсрол шинжлэх уханаы байнгын хорооны хурлаар хэлэлцүүлжээ. Сургалтын төрийн сангийн зээлээр өндөр хөгжилтэй оронд суралцан төгсөн эх орондоо ирэн таваас доошгүй жил ажиллаж байгаа иргэдийн зээлийн гэрээг дуусгавар болгох асуудлыг боловсруулан засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байна.

Мөн “Авъяас”, “Ном”, “Багшийн хөгжил” хөтөлбөрүүдийн хэрэгжилт амжилттай явагдаж багаа талаар болон, дээд боловсролын бодлогын хүрээнд суралцагчдын чанар, дээд боловсролын байгууллагын бие даасан байдалд голлон анхаарч байгаа талаар мэдээлсэн юм.

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж