
БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1928 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 70 дугаар тогтоолоор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэн хариуцсан “Олон ардад тусламж үзүүлэх бүлгэмийн дүрэм”-ийг баталсанаар өмгөөллын байшууллагын анхны суурь тавигдсан байна. 1962 онд Дархан хотод Ардын шүүх байгуулагдахад өмгөөлөгчөөр Д.Тогоо ажилласнаар аймгийн өмгөөллийн зөвлөлийн анхны суурь тавигдсан аж. Өнөөдөр Дархан-Уул аймгийн Өмгөөллийн Зөвлөл 21 өмгөөлөгчтэйгээр эрүү, иргэн, захиргааны хэрэгт хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлж байна.
Эл өдөр тус зөвлөлийн удирдлагууд “Өмгөөлөгч-нийгмийн сайн сайхны төлөө” сэдэвт өдөрлөгийн үеэр хийгдэх ажлаа хэвлэлийнхэнд тайлагнасан юм. Уг өдөрлөгийн үеэр иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, өргөдөл, гомдол, нэхэмжлэл, тайлбар бичих зэрэг хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх аж.