Tөвийн нутгаар хур тунадас орно

Хуучирсан мэдээ: 2013.05.23-нд нийтлэгдсэн

Tөвийн нутгаар хур тунадас орно

Маргааш/05.24/ баруун болон төвийн нутгаар, нөгөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Зарим газраар салхи 24 метр хүрч, шороон шуурга шуурна гэж Ус цаг уурын газраас мэдээлж байна.

2013 оны 5 дугаар сарын 25-наас 5 дугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун болон төвийн нутгаар, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд түр зуур секундэд 16-18 метр, 25-27-нд зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр дулаан байх боловч цаашдаа сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Эх сурвалж: http://tsag-agaar.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж