Кейт Миддлтон “Garden party”-д саатав

Хуучирсан мэдээ: 2013.05.23-нд нийтлэгдсэн

Кейт Миддлтон “Garden party”-д саатав

Английн хатан хааны байнгын оршин суух албан ёсны өргөө Букингемийн ордонд жил бүр уламжлал болгон зохиогддог “Garden party” өчигдөр болжээ. Энэ үдэшлэгт хатан хааны гэр бүлээс гадна олон зочид урилгаар оролцдог бөгөөд элит гэр бүлийн хүндтэй арга хэмжээний нэг аж. Өчигдөр болсон үдэшлэгийн үеэр олны анхаарал хатан хааны гэр бүл, тэр дундаа удахгүй амаржих гэж буй Уэльсийн гүнгийн ахайтан Кейт Миддлтон дээр төвлөрсөн бололтой.

Учир нь хөл хүнд болсон гэлтгүй аливаа ёслолд хүндэтгэлтэйгээр хандах Кейтийн дэгжин шаргал гоёл үдэшлэгт уригдсан бүсгүйчүүдийн төдийгүй гэрэл зурагчдын хараанд өртжээ.

Сануулахад, Кейт ирэх есдүгээр сард амаржих гэнэ.

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж