
Юйчиро Миура нь үүнээс өмнө 70, 75 настайдаа дэлхийн ноён оргилд гарч байсан туршлагатай нэгэн аж. Харин түүнээс өмнө Непалийн уулчин Бахадур Шерчан өнгөрсөн 2008 онд 76 настайдаа Эверестийн оргилд гарснаар хамгийн ахмад уулчны насны дээд хэмжээг тогтоогоод байжээ. Гэхдээ өдгөө 81 настай Бахадур Шерчан Эверестийн оргилыг эзэлсэн хамгийн ахмад уулчны алдраа буцааж авахын тулд ирэх долоо хоногт дахин дэлхийн оргилыг зорихоор зэхэж байгаа гэж “Associated Press” мэдээлсэн байна.
Б.АНХТУЯА