
Өдгөө 52 насны босгыг алхаад буй жүжигчин Жулианна Мур өөрийн хувийн амьдрал, тэр дундаа ээж хүний ертөнцийн талаар болон жүжигчний карейрынхаа талаар нэгэн сонирхолтой ярилцлагыг “DuJour” сэтгүүлд дэлгэжээ. Мурын ярилцлага тус сэтгүүлийн ирэх сарын 11-ний дугаарт хэвлэгдэх ч ковер зургууд нь аль хэдийн хэвлэлүүдээр цацагдсан байна. Тэрээр дээрх ярилцлагандаа өөрт нь олон сая ам долларын гэрээтэйгээр нэгэн шинэ кинонд тоглох санал ирсэн тухайгаа болон дахин хүүхэдтэй болохыг хүсч буйг дурьдсаныг нь “Онлайн Мэйл” онцолжээ.
Тэрээр 2003 онд өөрөөсөө есөн насаар ах найруулагч Барт Фрейндлихтэй гэрлэсэн бөгөөд тэд Лив, Калеб нэртэй охин, хүүтэй гэнэ. Жулианна Мур үүнээс өмнө жүжигчин, найруулагч Жон Гулд Рубинтэй 1986 онд гэрлэсэн ч тэд 1995 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулжээ.
Э.АНХТУЯА

