Ассад ойрын үед С-300 цогцолбортой болно

Хуучирсан мэдээ: 2013.05.23-нд нийтлэгдсэн

Ассад ойрын үед С-300 цогцолбортой болно

Сирийн эрх баригчид ойрын хугацаанд ОХУ-аас орчин үеийн өндөр үзүүлэлт бүхий зенитийн пуужин авчирч, С-300 цогцолборыг эхлүүлэх болсон тухай Израилийн Нисэх хүчний командлагч, хошууч генерал Амир Эшель өчигдөр Герцли хотын  Стратегийн судалгааны Фишерийн хүрээлэнд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 

«Сирийн ард иргэд ядуу, зүдүү, тарчиг амьдралаар амьдарч байгаа ч Башар аль Ассад ОХУ-аас СА-17, СА-22, СА-24 пуужингийн төхөөрөмж авахын тулд хэдэн тэрбум ам.доллар зарцуулж байна. Орчин үеийн пуужинт төхөөрөмжтэй болсноор Сирийн дарангуйлагчдын эрх дарх улам ихэснэ. Агаарын довтолгооноос хамгаалах супер орчин үеийн зэвсэг нь дарангуйлагчийг улам ч түрэмгий болгох нь мэдээж” хэмээн гегерал Эшель хэлсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж