Д.Түвшинсайхан “Аниргүйн хөгжим”-ийг дохино

Хуучирсан мэдээ: 2013.05.23-нд нийтлэгдсэн

Д.Түвшинсайхан “Аниргүйн хөгжим”-ийг дохино

Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан ээлжит тоглолтоо хүргэхэд бэлэн болжээ. Тэрээр энэ удаад үзэгчдийн сонорыг “Аниргүйн хөгжим”-өөр хөглөх нь.  Дан хөгжмийн зохиолоос бүрдэх уг тоглолт энэ сарын 24-нд буюу маргааш 19.00 цагт  филармонийн концертын танхимд болох гэж байна. Энэ удаагийн тоглолтын онцлог нь тасалбаргүй. Хөгжимд дуртай хэн бүхний өмнө нээлттэй буйгаараа онцлог.

Удирдаач Д.Түвшинсайхан аливааг эргэцүүлэн бодох дуртай нэгэн. Тиймдээ ч уран бүтээлийн цэнгүүнээ 2011 онд “Эргэцүүлэл” нэртэйгээ толилуулж байсан. Тэрээр урлагийг агуу шинжлэх ухаан гэж боддог учраас уран бүтээлдээ шинжлэх ухаанчаар хандаж, хөгжмийн зохиолоороо академик хэлбэрийг харуулахыг зорьдог аж. Энэ удаагийн тоглолтын нэр ч өөрийн эрхгүй сонирхол татна. Тэрээр аниргүйд юуг эгшигүүлэхийг мэдэрхийг хүсвэл маргааш Улсын филармонийг зориорой.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж