
Шведийн нийслэл Стокгольм хотын захын дүүргүүдэд олныг хамарсан үймээн олон хоног үргэлжилж буй олон арван байшин барилга, автомашинууд галд шатаад байна. Стокгольм хотын Хюсбю гэх захын дүүрэгт өнгөрсөн ням гаригт 69 настай эрэгтэй цагдаагийн ажилчдыг заналхийлсний улмаас буудуулж нас барснаас үүдэн олныг хамарсан үймээн гарчээ. Цагдаа нар үймээн самуун эхэлснээс хойш 15 хүнийг баривчлаад байгаа ба өнгөрсөн шөнө нэмж найман хүнийг бривчилсан байна. Одоогоор эдгээр баривчлагдсан хүмүүсийн тавт нь ял оноогоод байгаа бөгөөд цагдаагийнхан баривчилгааг үргэлжлүүлэн хийх гэнэ. Стокгольм хотын захад өчигдөр шөнийн байдлаар олныг хамарсан үймээн самуун цагдаагийн хүчээр бага зэрэг намжаад байгаа аж. Шведийн албаныхны мэдээлснээр үймээн самууны улмаас олон арван тооны өмч хөрөнгө галд шатаж, олон хүн баривчлагдаад байгаа боловч хүн гэмтэж бэртсэн хэрэг гараагүй байна.
Хюсбю дүүрэг нь 11 мянга орчим оршин суугчидтай бөгөөд энд голдуу Турк, Ливан, Сири, Сомалийн дүрвэгч, цагаачид амьдардаг байна.
Б.АНХТУЯА