25 айлын модон сууц баригдаж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.23-нд нийтлэгдсэн

25 айлын модон сууц баригдаж байна

Төв аймгийн Онцгой байдлын газраас албан хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт зуслангийн газрыг албан хаагчдад эзэмшүүлж эхэлжээ.

Одоогоор 25 айлын зуны модон сууцыг барих ажил ид дундаа явагдаж байгаа бөгөөд үлдсэн 30 гаруй албан хаагчдын зуны сууцыг намар барих юм.

Мөн газрын шуурхай албанд ашиглагдаж байгаад актлах норм хугацаа нь болсон эмнэлгийн зориулалттай УАЗ фургон маркийн автомашиныг иж бүрэн засварт оруулан, гамшиг болон ой хээрийн түймэрт ашиглах туулах чадварыг нэмэгдүүлэн шинэчлэн засварлаж бэлэн байдалд оруулсан байна.

Эх сурвалж: http://nema.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж