Дээгий, Ө.Уянга нарын романтик үдэш айсуй

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

Дээгий, Ө.Уянга нарын романтик үдэш айсуй

Хийлч Ч.Дэлгэрцэцэг тайзнаа эргэн ирлээ. Тэрээр ДБЭТ-ийн гоцлол дуучин Ө.Уянгатай хамтран энэ сарын 24, 25-нд Соёлын төв өргөөний ард байрлах “iLoft Function House”-д “Full moon affair” тоглолтыг хийх гэж байгаа юм. Сонгодог урлагтай салшгүй холбоотой хоёр бүсгүй энэ үдэш дэлхийн оддын уран бүтээлээс сорчлон романтик үдшийг бэлэглэхээр зэхээд байгаа гэнэ. Гэхдээ сонгодог бүтээл биш гэсэн шүү. Бяцхан нууц дэлгэхэд, хийлч Дээгий дуучин Уянгад Houston, Toni Braxton зэрэг оддын дууг дуулаач хэмээн санал болгосны дагуу энэ үдэш тэдний гайхамшигт хит дуунууд эгшиглэх нь ээ. Тоглолтын тасалбар 70 мянган төгрөг аж.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж