
Баярын бялуу түүний хувьд маш тансаг хоол болсон байна. Ердийнхөөр энэ матар өдөрт нэг кг орчим тахиа, загасыг хоолондоо хэрэглэдэг. Эзэд нь түүнээс илүү хоол өгдөггүй гэнэ.
Амьтны эзэн Билли Крейг ярихдаа, Кассиусийн нас нь үнэндээ тодорхойгүй, зуу хүрсэн нь лавтай болов уу гэсэн байв. Баярын бэлгийг тэрээр 30 секундын дотор залгисан ба мөн түүнд «Happy Birthday» дууг дуулж өгсөн гэнэ.
Залаат гэгдэх матар Кассиус Клейг 26 жилийн өмнө барьж байжээ. Тэрээр амьдарч байсан усандаа завинд халдах болсноос баригдсан байлаа. Матарын төлөө хэн ч хариуцлага хүлээх хүсэлгүй байснаас түүнийг Биллийн өвөө Жорж Крейг фермдээ авсан байв.
Алдартай боксчин Мохаммед Алигийн эхний нэрийг авсан Кассиус Клей матрыг фермд эрх чөлөөгүй орчинд амьдарч байгаа хамгийн том газар уснаа явагч гэж Гиннессийн дээд амжилтын номонд бүртгэжээ. Түүний урт нь 5,48 метр. Филиппинд 6,17 м урттай матар баригдсаны дараа тэр дээд амжилтын эзэн цолоо алдсан байсан ч өрсөлдөгчөө үхсэний дараа цолоо эргүүлэн авчээ.