&#34Хeзбаллах&#34 Сирийн босогчидтай тулалдаж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

&#34Хeзбаллах&#34 Сирийн босогчидтай тулалдаж байна

Ливаны «Хезбаллах» өөрийн талынханд хандан Сирийн Эль-Кусейр хотын төлөөх байлдаанд шархадсан дайчиддаа цусаа өгөхийг уриалжээ.

Фото: Amr Nabil

Ливаны террорист хөдөлгөөнийхөн Башар Ассадын армийн талд тулалдаж байна. Ливаны хөдөлгөөний жар орчим дайчид Сирийн Эль-Кусейр хотын төлөөх байлдаанд шархадсан ба өөр 20 дайчин нь алагджээ. Шархадсан дайчдыг Бейрутын хотын ойролцоох цэргийн эмнэлэгт хүргэн ирсэн байна. Энэ талаар «Хезбаллах» дахь эх сурвалж мэдээлжээ.

Харин Сирийн сөрөг хүчний босогчдын мэдээгээр Эль-Кусейр хотын төлөөх тулалдаанд Ливаны хөдөлгөөний 120 дайчид алагдсаны дотор уг террорист байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Хасан Насралла Али Хусейн Альмасрийн ойрын хамаатан байгаа гэнэ. Энэ хоёр мэдээг өөр эх сурвалжууд батлаагүй байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж