
Улаанбаатар хотын хувьд өдөрт ялгарах тоосонцорын дундаж хэмжээ ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс даруй 70-80 дахин их байгаа нь тогтоогджээ. Хотын агаарын бохирдлын нэг эх үүсвэр нь насжилт өндөртэй тээврийн хэрэгсэл болон хөдөлгөөнд оролцох автомашины тоо нэмэгдэж байгаатай холбоотой. Өнгөрсөн 20 жилд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, Улаанбаатар хотод 330 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдээд байна. Одоо Улаанбаатар хотын нийт тээврийн хэрэгслийн 2,1 хувийг нийтийн тээврийн хэрэгсэл эзэлж байгаа бөгөөд Улаанбаатар хотын иргэдийн бараг 60 хувь нь нийтийн тээврээр зорчиж байна. Гэвч Улаанбаатар хотын автобусны ихэнх нь дизель хөдөлгүүртэй болохоор агаарыг ихээхэн бохирдуулж байна. Цаашлаад, иргэдийг нийтийн тээврээр илүүтэй зорчихийг дэмжсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний менежментийн үр нөлөө бүхий стратеги хараахан боловсруулагдаагүй байна.
Энэхүү төслийг боловсруулах ажил нь Монгол улсын хөгжлийн бодлоготой нийцэж байгаа юм. “Дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр”-т Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд экологийн цэвэр нийтийн тээврийн систем нэвтрүүлнэ гэж заажээ.
Энэхүү хөтөлбөрт 800 том оврын автобус, 1500 бага оврын автобусны дизель хөдөлгүүрийг байгаль орчинд ээлтэй түлшээр ажиллуулж, хорт бодисын ялгаруулалтыг багасгахаар тусгасан байна. “Байгаль орчны өөрчлөлтийн талаархи Үндэсний үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн стратегийн нэгэн зорилт бол хорт бодисийн ялгаралтыг багасгаж, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, эрчим хүчний үр ашгийг сайжруулах замаар нүүрс хүчлийн хий бага ялгаруулах эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхээр заасан байна. Төслийг Дэлхийн ногоон өсөлтийн санаачлага (GGGI) болон Монголын засгийн газар хоорондоо зөвлөлдөж санаачлан хэрэгжүүлж байгаа болно. Ногоон өсөлтийн чиглэлээр хамтран ажиллах санаачлагын хувьд, 2012 оны 11 дүгээр сард Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон өөрчлөн зохион байгуулагдсан хуучнаар Монголын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон GGGI-ийн хооронд анх 2011 оны 11 дүгээр сард санамж бичигт гарын үсэг зурж, харилцан хамтран ажиллахаа нотолсон юм.
Төслөөс талууд дээрх үр дүнг хүлээж байгаа гэж албаныхан онцолж байна.