Гамшгаас хамгаалах үзүүлэх сургууль боллоо

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

Гамшгаас хамгаалах үзүүлэх сургууль боллоо

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, хороо, аж ахуй нэгж байгууллага мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа”-г уялдуулан зохицуулах, мэдлэг дадлага олгох үүрэг гүйцэтгэх чадавхийг сайжруулах зорилгоор үзүүлэх сургуулилтыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургуулилтад дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, зарим аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хороод зэрэг байгууллагын албан хаагчид оролцжээ. Дүүргийн хэмжээнд зохион байгуулж буй гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт амжилттай болжээ. Тус дүүргийн  37 дугаар сургуулийн сурагчдыг газар хөдлөлтийн гамшгаас аврах үзүүлэх сургуулилтыг мөн хийсэн байна.

 Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж