
Уг хурлын талаар Хууль сахиулахын их сургуулийн удирдлагууд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэхүү хурлын зорилго нь хууль сахиулах үйл ажиллагааны шинэтгэлийн асуудлыг гадаадын болон дотоодын эрдэмтэн судлаачдаар онолын өндөр түвшинд хэлэлцүүлж, тэдний үнэтэй санал, шүүмжлэлийг өрнүүлэн хурлаас зөвлөмж, гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогын үзэл баримтлал, бичиг баримт боловсруулахад чиглэж байгаа аж.
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүйн сайд нар оролцохоос гадна Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаач, профессор, багш, төрийн болон төрийн бус 75 байгууллага, ОХУ, ХБНГУ, Канад, Япон, БНСУ, БНТУ болон Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын нийт 650 төлөөлөгч, эрдэмтэн, судлаачид оролцох юм байна. Эдгээрийн 70 гаруй нь Эрүүгийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид байгаа нь уг хурлын ач холбогдлыг тодорхойлж буй хэрэг аж. Хурлын үеэр шинжлэх ухааны гадаад, дотоодын зарим доктор, профессор илтгэл хэлэлцүүлж, санал шүүмжлэлээ хэлнэ. Үүний үр дүнд Гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогын үзэл баримтлал хэмээх баримт бичгийг гарах юм байна.