Мюрэй Францын нээлттэй тэмцээнд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

Мюрэй Францын нээлттэй тэмцээнд оролцохгүй

Дэлхийн чансааны номер хоёрт бичигддэг Энди Мюрэй нурууны гэмтлээс болж ирэх ням гаригт эхлэх Францын нээлттэй тэмцээнийг өнжиж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Эмч нарын мэдээлж байгаагаар сүүлийн хэдэн долоо хоногийн турш талбайд гарахааргүй болжээ. Харин хоёр долоо хоногийн дараа хөнгөн хэмжээний дасгал хийж болох тухай эмч нар мэдэгдсэн байна. Шотланд гаралтай теннисчин энэ жилийн Францын нээлттэй тэмцээнд амжилттай оролцох тамирчны нэгээр нэрлэгдэж байсан юм. 2011 онд бэлтгэл хийж байх үедээ нуруундаа авсан түүний гэмтэл бүрэн эдгэж чадахгүй байна. Яг энэ шалтгаанаас болж өнгөрсөн жилийн Францын нээлттэй тэмцээнд амжилттай оролцож чадаагүй билээ. Өнгөрсөн жилийн Францын нээлттэй тэмцээнд оролцож чадахгүй гэж олон хэвлэл шуугиж байсан ч тэр тус тэмцээнд оролцож байсан юм. Энди Мюрэй хэзээ ч шороон гадаргуутай талбайд ялалт байгуулж, цом хүртэж байгаагүй аж. Шотланд тамирчин өнгөрсөн жил олимпийн наадамд түрүүлж, АНУ-ын нээлттэй тэмцээний цомыг өргөж байсан юм. Харин тэрбээр өнгөрсжөн жилийн “Уимбльдон”-ы тэмцээнд шигшээ тоглолтод шалгарч байсан билээ. Тэрээр карьерынхээ туршид нийтдээ 27 сая ам.долларыг цуглуулж бүх цаг үеийн хамгийн их орлоготой тамирчны зургадугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.

Б.СҮХ

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж