Xороодод өдөрлөг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

Xороодод өдөрлөг зохион байгууллаа

“Хороодод ажиллах сарын аян”-ы хүрээнд 4, 5, 6, 7, 8, 9-р хороодод өдөрлөг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааг сурталчлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах, ажил үйлчилгээ, арга хэмжээг ажилгүй иргэн, ажил хайгч, ажил олгогч байгуулагуудад танилцуулж, хөдөлмөр эрхлээгүй иргэнийг бүртгэж ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, сургалтанд хамруулах, ажил олгогчдын  хэлтэстэй байгуулсан гэрээний дагуу ажилгүй иргэнийг хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээнд хамруулан, улмаар ажилд зуучлах түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийн  бусад үйлчилгээ, арга хэмжээнд хамруулах зорилгоор Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9-р хороодод “Хороодод ажиллах сарын аян”-ы хүрээнд Хөдөлмөрийн хэлтсээс өдөрлөг зохион байгуулагдлаа.

Өдөрлөгт Хөдөлмөрийн хэлтсийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх мэргэжилтэн Д.Цэцэгмаа, Техник хангамж, сүлжээний мэргэжилтэн Б.Хоролсүрэн, Ажил олгогчийг дэмжих арга хэмжээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Буянхүү, Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрийн мэргэжилтэн Ц.Гэндэндорж, Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрийн мэргэжилтэн Ү.Батсуурь болон хороодын 171 иргэн оролцлоо. Иргэдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд төрөөс баримталж буй бодлого чиглэлийн талаар мэдээлэл хийж, түр болон цагийн ажлын талаар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хувиараа болон нөхөрлөл хоршоо байгуулан хөдөлмөр эрхэлж буй иргэдийн төсөл хөтөлбөрт шалгарсан иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг 24 төслийн багт гардуулж өгөв. Мөн “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвөлгөө өгөх” үйлчилгээг мэргэжлийн түвшинд 13 хүнд ганцаарчлан, 97 хүнд нийтийн байдлаар үзүүлсэн юм. Мэргэжил олгох, давтан сургалтанд хамруулах дөрвөлсөн гэрээг 4 иргэнтэй байгуулж, 4,5,6,7,8-р хорооны өдөрлөгт оролцсон 25 иргэдээс “Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлууд түүнийг шийдвэрлэх арга зам, үйл ажиллагаанд өгч буй үнэлгээ, үр дүнг судлан тооцох” зорилгоор социологийн судалгаа авлаа.
                                                                                          

    "Хөдөлмөрийн хэлтэс"

Эх сурвалж: www.khanuul.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж