Рафсанжани нэр дэвшиж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

Рафсанжани нэр дэвшиж чадсангүй

Ираны тэргүүн асан Али Хашеми Рафсанжанийг ирэх зургадугаар сарын 14-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй болжээ.

Фото: Vahid Salemi

Ираны Үндсэн хуулийн зөвлөл, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтаас Рафсанжани, мөн түүнчлэн өнөөгийн ерөнхийлөгч  Махмуд Ахмадинежадын дэмжиж байгаа Исфандер Рахим Массай нарын нэрийг хасчээ. Энэ байгууллага нь төрийн тэргүүнд нэр дэвшигчдийг шүүж, нэр дэвшүүлэх эсэхийг шийддэг аж.

Энэ тухай тавдугаар сарын 21-нд мэдээллийн MAHER агентлаг дамжуулахдаа одоо Ерөнхийлөгчийн суудлын төлөө найман нэр дэвшигч өрсөлдөхөөр үлдсэн байгааг мэдэгдсэн байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж