ААН-ийн тооллогодоо заавал хамрагдаарай

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

ААН-ийн тооллогодоо заавал хамрагдаарай

Улс орон даяар өрнөж буй аж ахуйн нэгжийн тооллого энэ сарын 15-наас эхлээд байна. Үндэсний статистикийн хорооны дэд дарга Эрдэнэсүрэн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн дээр энэ талаар мэдээлэл хийлээ. Аж ахуйн нэгж байгууллагуудыг тоолох ажлыг таван жил тутам нэг удаа хийдэг бөгөөд бүх компани, пүүс, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд хамрагдах учиртай аж. Өнгөрсөн тооллогоор Монгол Улсын хэмжээнд 34 мянган аж ахуйн нэгж байгууллага байдаг гэсэн судалгааг гаргасан бол одоогийн байдлаар энэ тоо хэд дахин өсч 74 мянга болсон байгааг дуулгалаа. Тиймээс нэг гишүүнтэй төрийн бус байгууллага ч бай, пүүс хороо ч бай заавал тооллогод хамрагдах ёстойг сануулсан юм. Тооллого явуулснаар бүртгэлтэй компаниудын үйл ажиллагаа, цар хүрээ, хүмүүсийн цалин хөлс, тэр ч бүү хэл байгууллагуудын газар зүйн байршлыг ч нарийвчлан тогтоох боломж бүрдэх аж. Өөрөөр хэлбэл, супермаркет, цэцэрлэг, сургууль гээд тоймтой зүйл ярих биш яг нарийн дүр зургийг гаргах боломж бүрдэх гэнэ. Улаанбаатар хотын хувьд тооллого 3 хувьтай байгаа. Жижиг аж ахуйн нэгжүүд идэвхтэй хамрагдаж эхэлснийг Эрдэнэсүрэн дарга танилцууллаа. Хамгийн их хувьтай нь Чингэлтэй дүүрэг 1,2 хувьтай байна.

Аж ахуйн нэгжийн тооллого хэмээн сурталчилж байгаа ч Хуулийн этгээдийн бүртгэлд хамрагдаагүй бол дараа дараагийн үйл ажиллагаанд сөрөг үр дагавар авчирна гэдгийг ч хэллээ. Тооллогыг 1400 тоологч гардан гүйцэтгэж байна. Тооллогоос гадна салбар хоорондын баланс зохиох судалгаа давхар явуулж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж