Чөтгөр шулам хөөсөн гэх яриаг Ватикан үгүйсгэв

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

Чөтгөр шулам хөөсөн гэх яриаг Ватикан үгүйсгэв

Италийн шашины TV 2000 телевизийн сувгаар Ромын хамба Франциск хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээс чөтгөр шуламыг нь хөөх экзорцизм гэдгийг хийсэн гэж мэдээлснийг Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Фредерико Ломбарди өнгөрсөн мягмар гаригт үгүйсгэсэн гэж Agence France-Presse мэдээлжээ.

Кадр: Youtube видео

Ломбардийн хэлснээр, хамба лам хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зүгээр л маань уншин залбирсан гэнэ. Дээдсийн гэгээнтэн өвчин зовлонтой хүмүүстэй тааралдахдаа тэдний төлөө үргэлж мөргөл үйлддэг гэж хэвлэлийн төлөөлөгч онцолжээ.

Үүний өмнө Италийн тэргүүн хамбуудын эвслийн мэдлийн TV 2000 сувгаар тавдугаар сарын 19-нд зургийг нь авч YouTube-д тавигдсан бичлэгт хамба ламын үйлдлийг харуулсан байна. Тахир дутуу хүний тэргэнд суусан хүүхдийн зулайд хамба лам гараа тавьсны дараа тэр хүү нүдээ анин суугаад чичирч буй дүрс  уг бичлэгт буужээ. Телевизээр үүнийг харуулж байхад сурвалжлагч нар нь “хамба лам чөтгөрийг хөөх үйлдлийн мөргөл уншиж, экзорцизмын үйлдлийг хийсэн” хэмээн тайлбар хийж байв. Ромын хамба лам нар экзорцизм хийдэг гэж энэ телевиз мэдээлж байсан. Сэтгүүлчид нь тийм үйлдлийг өмнөх хамбууд II Иоанн Павел, XVI Бенедикт нар хийдэг байсан гэж мэдээндээ дурьджээ.

Экзорцизм нь тусгай уншлага ба ёслолоор чөтгөрийг хөөх үйлдэл юм. Энэ уламжлал христийн шашинд өвлөгдөн иржээ. 1998 онд энэ үйлдлийн шинэ ёслолын журмыг тогтоож байсан ба 2004 онд чөтгөрийг хөөгчдийн 10 хоногийн семинарыг Ватиканы их сургууль зохион байгуулж байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж