
Ажлын хэсгийг СЕХ-ны нарийн бичгийн дарга Б.Алтанжаргал ахлаж, бүрэлдэхүүнд нь СЕХ-ны зарим гишүүд, Ажлын албаны ажилтнууд оржээ.
Энэ ажлыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах, Ажлын хэсгийн ажлын төлөвлөгөө гаргах, нэгдсэн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулахыг Ажлын хэсэгт даалгасан байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.