Женнифер Жолигийн төлөө нулимс унагажээ

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

Женнифер Жолигийн төлөө нулимс унагажээ

Жүжигчин
Женнифер Анистон мэргэжил нэгт төдийгүй экс нөхрийнх нь хайртай бүсгүй
Анжелина Жолийг хоёр хөхөө тайруулсан тухай анх сонсоод нулимс унагажээ.
Тэрээр “National Enquirer” сэтгүүлд энэ тухай ярилцлага өгөхдөө “Би
Жолигийн талаар сонсоод үнэхээр итгэж ядаж байсан. Түүний хайртай гэр
бүл Брэд, бас зургаан хүүхдэд нь хүнд санагдаж байсан ч Жолигийн агуу
зориг тэвчээрийг  үнэхээр биширсэн” гэжээ.

Тэрээр Жолигийн
зургаан хүүхдийн эцэг Брэд Питтэй 2000 онд хуримлаж 2005 онд экс хосууд
гэрлэлтээ цуцлуулж байсан аж. Женифер хүмүүнлэгийн үйлсэд тэр дундаа
өнчин хүүхдүүдэд туслах болоод хөхний хорт хавдрын эсрэг компанит ажилд
идэвхитэй оролцогчдын нэг гэнэ. Түүнчлэн тэрээр дотны анд дуучин Шерил
Кроу жүжигчин Кристина Аплигэйт нарыг хөхний хорт хавдрын өвчнөө ялан
дийлэхэд ихээр нөлөөлжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж