Хятадын засаг захиргаа
Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд 53 тонн алт, 60-300 метрийн гүндээ 31
мянган тонн зэсийн нөөцтэй томоохон орд илрүүлсэн байна. Нийт нөөц нь
ойролцоогоор 3,2 тэрбум ам.доллараар үнэлэгдэх аж. Ордын хайгуулд таван жилийг
зориулжээ. Хятадын Meisheng групп хайгуулын ажлын төсөлд 150 сая юань буюу 24
сая ам.долларын хөрөнгө зарцуулсан байна.
Алтны олборлолтыг 2015 оны
хоёрдугаар хагасаас эхлэх бөгөөд жилд гурван тонн алт олборлохоор төлөвлөж
байгаа аж. Орон нутгийн эрх баригчид энэхүү орд газрыг бүхэлд нь 20 тэрбум
юаниар үнэлсэн байна. Энэхүү орд Шинжаан-Уйгарын өөртөө засах орны бүс нутагт
1988 онд илрүүлсэн 50 тонн үнэт чулууны нөөцтэй ордын дараа орох хоёр дахь том
ордод тооцогдох юм.
2012 онд Хятад улс нийтдээ 370 тонн
алт олборлож дэлхийд тэргүүлсэн бол 250 тонн алтны олборлолтоор Австрали улс
удаалсан билээ. Дэлхийн зах зээлд алтны үнэ хамгийн удаан буюу найм дахь
хоногтоо үргэлжлэн буурч байна. Энэ нь олон улсын санхүүгийн байдал харьцангуй
тогтворжиж, сайжирч байгаагийн илрэл хэмээн шинжээчид үзэж байна.
Э.Од