СЕХ-оос өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж байна. Ардчилсан намаас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Тэрбээр Яармагийн дэнжийн “Шунхлай” шатахуун түгээхийн станц руу очиж “Монгол-93” шатахууныг авснаар Дорнод аймаг руу мордохоор болжээ.
Харин МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 11.40 цагаас, МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвал 12.20 цагаас нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авах аж.
Ш.ЧИМЭГ









