Колумбид Испанийн жуулчдыг барьцаалжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

Колумбид Испанийн жуулчдыг барьцаалжээ

Испанийн жуулчин хос Венесуэлийн хилийн ойролцоо орших Колумбын Гуахира мужид аялж яваад зэвсэгт этгээдүүдэд барьцаалагджээ. Колумбын албаныхны мэдээлснээр өчигдөр барьцаалагчид Испани хосын ар гэрийнхэн рүү ярьж өөрсдийгөө “ФАРК” бүлэглэлийн дайчид хэмээн танилцуулсан гэнэ. Харин ФАРК бүлэглэлийн зүгээс өнгөрсөн жилээс хүн хулгайлж, барьцаалахаа зогсоосон бөгөөд энэхүү хэрэгт холбоогүй гэж мэдэгджээ. Колумбын цагдаа нар Испани хосуудыг ор сураггүй болсны дараа өнгөрсөн баасан гаригт тэдний автомашиныг эвдэлсэн байдалтай эзгүй газар хаясан байхыг олсон аж.

ФАРК бүлэглэл нь өнгөрсөн арван жилийн хугацаанд олон зуун хүнийг хулгайлан, барьцаалсан боловч сүүлийн үед Колумбын Засгийн газартай хийж буй энхийн гэрээ, хэлэлцээрийн дагуу хүн барьцаалахаа зогсоож, барьцааны хүмүүсийг олноор нь суллах болсон байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж