
Өдгөө 30 настай загварын ертөнцийн чадварлаг модель, сайн ээж тэрээр өчигдөр Майамид тус брэндийг сурталчлан зураг авалтаа хийлгэх үеэр энгийн хар цамц өмссөн ч цээжин хэсгээ ил гаргасан дур булаам зогсолт нь гэрэл зурагчдын хараанд өртсөн нь энэ аж.
“Арьсанд ямар нэгэн хор нөлөө үзүүлдэггүй учраас “Kora Cosmetics”-ийг сонгоорой” хэмээн сурталчлах тэрээр өөрөө ч мөн тус брэндийн хэрэглэгч гэнэ.
Түүнчлэн байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үздэг Миранда өндөр, гоолиг биенийхээ нууцыг “Noni” хэмээн тайлбарлажээ. Тэрээр бараг 12 настайгаасаа л энэхүү халуун орны ойтой Полонезийн арлуудад ургадаг нэгэн төрлийн жимст модны бэлдмэлийг ууж эхэлсэн гэнэ.
Э.АНХТУЯА

