”Пуужин хөөргөсөн байшин бүрийг устгана”

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

”Пуужин хөөргөсөн байшин бүрийг устгана”

Израилийг буудсан пуужин хөөрөн гарсан байшин бүрийг устгана гэж Израилийн өөрийгөө хамгаалах арми “Хез боллах” бүлгийнхэнд сануулга өглөө. Израилийн энэ хатуу сануулгын тухай Лондонд араб хэлээр гардаг “Аль-Хайяат” сонинд гаргажээ.

Сонины мэдээгээр Израилийн цэргийн Хойд тойргийн өндөр тушаалын нэгэн дарга Өмнөд Ливан дахь “Хезболлах” бүлэглэлийн 150 даргад сануулгаа хүргэжээ. Энэ 150 гэсэн тоо нь ч бас учир утгатай. Тус байгууллага өмнөд Ливаны 150 тосгонд хяналтаа тогтоосон ба эдгээр тосгон бүрт тус бүлэг Израилийн онилсон пуужин ба бусад зэвсгийг байрлуулжээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж