Монголын Ардчилсан Хөдөлгөөний нам мэдэгдэл гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Монголын Ардчилсан Хөдөлгөөний нам мэдэгдэл гаргалаа

Иргэний хөдөлгөөнүүдээс тавьсан УИХ-ыг тараах, ард нийтийн санал асуулга явуулах шаардлагыг дэмжиж Монголын Ардчилсан Хөдөлгөөний нам мэдэгдэл гаргалаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлэхээр болсон байна. Уг шаардлагадаа Монгол улсын Үндсэн Хуулийн 26-р зүйл, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 11-р зүйлийн дагуу бүх ард түмний санал асуулга явуулахыг шаарджээ.
Мөн тэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд ил захидал илгээн, ард түмнээрээ маргаанаа таслуулахыг уриалж, бие даан нэр дэвшсэн гишүүдийг УИХ-ын гишүүнээсээ татгалзахыг хүсчээ.

Б.Энхмандах  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж