Ерөнхийлөгчийн охин франц сайттай заргалдав

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн охин франц сайттай заргалдав

Лола Каримова. Фото: lolakarimova.com. сайт

Узбекистаны ерөнхийлөгчийн бага охин Лола Каримова Францын мэдээллийн Rue89.com сайтыг эцгийгээ дарангуйлагч гэж нэрлэсэн хэмээн шүүхэд гомдол гаргажээ. Парисийн шүүх уг асуудлыг ирэх сарын 19-нөөс хэлэлцэж эхлэх гэнэ. Уг сайт өнгөрсөн жилийн тавдугаар сард ерөнхийлөгчийн хоёр охины буяны арга хэмжээнд оролцсон тухай бичихдээ тэднийг эх орныхоо имижийг гутаах гэж байна гээд эцгийг нь дарангуйлагч гэсэн байжээ. Мөн уг арга хэмжээнд уригдсан Италийн жүжигчин эмэгтэй Моника Белуччийг зохион байгуулагчдаас 190 мянган евро авсан хэмээн бичсэн байлаа.  Ерөнхийлөгчийн охин нэр төрөө сэргээхээр 30 мянга евро нэхэмжилжээ. Ислам Каримовын бага охин 2008 оноос хойш ЮНЕСКО-д Узбекийн элчээр сууж байна. Каримовын том охин НҮБ-д Узбекийг төлөөлж байгаад 2009 оноос Испанид элчингээр ажиллах болжээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж