
2013 оны 05 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
Цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи говь талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 8-13 градус, говийн нутаг, Дорнод, Дарьгангын талаар 29-34 градус, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгэ, Туул голын саваар 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Оройдоо хур тунадас орж, сэрүүснэ. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 26-28 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус дулаан, харьцангуй чийг 25 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн зүүн хэсгээр, 24-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун зүгийн нутгийн баруун, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи 23-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, 24, 26-нд баруун зүгийн нутгаар, 25-нд зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.