“Гурван охин” амьд шоуг мэдрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

“Гурван охин” амьд шоуг мэдрүүлнэ

“Гурван охин” хамтлагийн бүсгүйчүүд энэ сарын 22,23-нд бие даасан тоглолтоо хийхэд бэлэн болжээ. Тэд өнөөдөр анхны бие даасан тоглолтынхоо талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд үзэгч, фэнүүддээ жинхэнэ амьд шоу тоглолтыг мэдрүүлнэ хэмээн амлав. “Гурван охин” хамтлагийн “Жинхэнэ хайр” анхны бие даасан тоглолтыг “On and Off” продакшн зохион байгуулж байгаа юм. Тоглолтод “Сарны чулуу” чуулгын бүжигчид оролцох аж. “Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану хэвлэлийн бага хурлын үеэр “Бид үзэгчдэдээ дэлхийн стандартыг хангасан мэргэжлийн баг хамт олны, чанартай амьд шоу тоглолтыг үзүүлэхээр зорьж байна. Энэ тоглолт манай хамтлагийн нэрийн хуудас болох юм. Олон гэнэтийн бэлэгтэй. Бид бүх дуугаа шинээр найруулж, амьд хөгжимтэй дуулна. БИд өмнө нь амьд хөгжимтэй дуулж байгаагүй. Тиймээс үзэгчдэд энэ тоглолт сонин байх болов уу” гэж байлаа.
Сонирхуулахад “Жинхэнэ хайр” тоглолтыг тасалбарын үнэ 8000 төгрөг бөгөөд ирэх лхагва гаригаас эхлэн “Hi-Fi Megas Store”, “UB Palace”-ийн кассаар худалдаалах гэнэ. Тоглолтод урилгаар ОХУ-ын “Премьер-Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү оролцох юм.

М.Урин 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж