“Зүрхэнд хүрэх гайхамшиг”-ийг мэдрээрэй

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

“Зүрхэнд хүрэх гайхамшиг”-ийг мэдрээрэй

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол хөгжимчин, хийлч Д.Гэрэлтуяа бие даасан уран бүтээлийн тайлан “Зүрхэнд хүрэх гайхамшиг” тоглолтоо энэ сарын 26-нд 19.00 цагт УДБЭТ-т  тоглолтоо хийх юм. Хийлч Д.Гэрэлтуяа нь ОХУ-ын Уралын Хөгжмийн дээд сургуулийг хийлч мэргэжлээр төгссөн. Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит хөгжимчдийн уралдаанд тэргүүн, дэд тэргүүн байр, цөөхүүл хөгжимчдийн улсын уралдааны дэд тэргүүн байрын шагналыг хүртэж байсан. Мөн БНСУ-д зохион байгуулсан Хаврын баяр наадамд амжилттай оролцож, өнгөрсөн онд НҮБ-аас зохион байгуулсан “Academic Impact” концертод Ази-Номхон далайн орнуудын нэгдсэн симфони оркестрын тоглолтод урилгаар оролцож байсан юм.
Түүний “Зүрхэнд хүрэх гайхамшиг” тоглолтод П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын адажио, Вальс Скерцо, Де Фалья “Испани бүжиг”, Н.Паганини “Кантабиле”, Ж.Массне “Размышдение”, Ж.Энхбаяр “Рапсоди”, П.сарасате “Цыганские Напевы” зэрэг дэлхийн сонгодогууд эгшиглэх нь. “Зүрхэн хүрэх гаймашиг”-т Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа, Г.Шижирболд, Э.Амартүвшин нар ая дуугаа хүргэх юм. Харин симфони найрал хөгжмийг УДБЭТ-ын ерөнхий удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, ОХУ-ын АЖ, Красноярск хотын дуурийн театрын ерөнхий удирдаач А.П.Чепурной удирдана. Энэхүү гайхамшгийг үзэгчид 20000 төгрөгөөр мэдрэх боломжтой. Тасалбарыг УДБЭТ-ын кассаар худалдаалж байна.

М.Дөл 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж