СӨХ-ны Дээд зөвлөлтэй холбогдох шүүх хурал хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

СӨХ-ны Дээд зөвлөлтэй холбогдох шүүх хурал хойшилжээ

Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны Дээд зөвлөлийг татан буулгах, хууль бус орлогыг нь хураан авах эсэх тухай шүүх хурал энэ сарын 30-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд товлогджээ. Хэргийг шүүх хурал энэ сарын 22-нд болох байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас СӨХ-ны Дээд зөвлөлийг “Сууц өмчлөгчдийн холбоо гэдэг байгууллага байсаар атал Дээд зөвлөл гэж давхар байгууллага байх ёсгүй.  Өнгөрсөн арван жилийн хугацаанд нийт 500 гаруй сая төгрөгийг хууль бусаар төвлөрүүлсэн” гэх үндэслэлээр өнгөрсөн нэгдүгээр сард шүүхэд өгсөн юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж