Израйльд дээрмийн үеэр таван хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Израйльд дээрмийн үеэр таван хүн амь үрэгджээ

Израйлийн Беэр-Шева хотод “Hapoalim” банкны салбарыг зэвсэглэсэн этгээдүүд дээрэмдэх үеэр буун дуу гарч, дөрвөн хүн амь үрэгдсэн байна. Түүнчлэн Израйлийн албаныхны мэдээлснээр зэвсэгт дээрэмчдийн нэг нь банкин дотор нэгэн эмэгтэйг барьцаалсан бөгөөд тэрээр цагдаа нарт бүслэгдсэнийхээ дараа амиа егүүтгэсэн гэнэ. Харин бусад хохирогчдын хувьд гурав нь банкны ажилтан, нэг нь үйлчлүүлэгч байжээ. Мөн дээрмийн үеэр зэвсэгт дээрэмчид гал нээсний улмаас өөр гурван хүн гэмтэж, шархтан эмнэлэгт хүргэгдсэний нэгнийх нь биеийн байдал маш муу байгаа аж. Израйлийн хоёрдугаар суваг телевизийн мэдээлснээр зэвсэгт дээрэмчдийн хоёр нь Бедуйн тосгоны оршин суугчид байсан байна.

Израйльд банк дээрэмдэх хэрэг гарах нь ховор байдаг ч өнгөрсөн 2011 онд нэгэн этгээд банк дээрэмдэхээр завдсанаас банкны хамгаалагчийн гарт амь үрэгдэж байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж