Кубын коммунистууд удирдлага шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Кубын коммунистууд удирдлага шинэчилнэ

Кубын Коммунист намын зургадугаар их хурал өнгөрсөн бямба гаригт Гавана хотноо эхлэв. Уг их хурал намын шинэ удирдлагыг сонгох болно гэж намын хоёрдугаар нарийн бичгийн дарга Рауль Кастро мэдэгдлээ.

“Төлөөлөгчид бид улс орны хөгжлийн төслийг баталж, намынхаа удирдлагыг сонгох хэрэгтэй” гэж тэрбээр хэлжээ. Намын шинэ дарга гарч ирэх үү гэсэн асуудал хурлаас өмнө олныг догдлуулж байлаа. Өмнө нь хурлаар зөвхөн эдийн засгийн асуудлыг хэлэлцэнэ гэсэн яриа гараад байсан юм. Кубын комммунистуудын шинэ удирдлага энэ 19-ний өдрийн оройхон тодрох бололтой.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж