Хуй салхинд 45 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Хуй салхинд 45 хүн амиа алджээ

АНУ-ын зүүн эргийг дайрсан торнадо гэх хуй салхины улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 26 болж, амралтын өдрүүдэд зөвхөн Хойд Каролина, Виржиниа  мужуудад долоон хүн өнгөрсөн амиа алджээ.

Роли хотод гурван хүн салхинд нурсан байшинд дарагдан амиа алдав. Хойд Каролина мужид нийтдээ 62 хуй салхи бүртгэгджээ. Хуй  салхи Виржиниа мужаар дайрах үеэр гурван хүн үрэгдэж, 60 хүн гэмтэж, бэртжээ. Сүүлийн гурав хоногийн дотор Америкийг 185 хуй салхи дайрлаа. Аянгын фронт одоо Колумби дүүргийг дайран зүүн хэсэгт байгаа учраас улам хүчтэй салхи гарч болзошгүйг цаг уурчид үгүйсгэхгүй байна. Хамгийн сүүлийн мэдээгээр амь үрэгдэгсдийн тоо 45 боллоо гэж мэдээлсэн байна.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж