Си Жинпин Барак Обама нар уулзана

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Си Жинпин Барак Обама нар уулзана

БНХАУ-ын дарга Си Жин Пин болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар ирэх зургадугаар сард Калифорни мужид уулзалт зохион байгуулахаар болжээ. Хоёр орны албаныхны мэдээлснээр Барак Обама зургадугаар сарын 7-8-нд Ранчо Мираж хот дахь эдлэндээ Си Жинпинийг хүлээн авч уулзах гэнэ. Дэлхийн хүчирхэг хоёр гүрний төрийн тэргүүнүүд уулзалтынхаа үеэр сүүлийн үед анхаарал татаж буй цахим тагнуулын хэрэг, Өмнөд Хятадын тэнгисийн маргаан, Хойд Солонгос, Сирийн асуудлуудыг авч хэлэлцэх юм байна. Түүнчлэн уулзалтын бэлтгэлийг хангах зорилгоор АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын газрын зөвлөх Томас Донилон тавдугаар сарын сүүлчээр Хятадад айлчлах аж.

Си Жинпин албан үүргээ хүлээж авснаасаа хойшхи анхны гадаадын айлчлалаа ОХУ-аас эхлүүлсэн билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж