“Star Trek Into Darkness” Box office-ийг тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

“Star Trek Into Darkness” Box office-ийг тэргүүллээ

Дэлхийн кино урлагийн ертөнцөд ашиг орлогоор тэргүүлж буй шилдгүүдийн жагсаалтыг энэ удаад найруулагч Ж.Ж. Абрамсын “Star Trek Into Darkness” бүтээл тэргүүлжээ. Долоо хоногийн өмнө нээлтээ хийсэн тус кино өнгөрсөн хугацаанд 70,6 сая ам.долларын орлого олсон байна. Гэхдээ 2009 онд үзэгчдийн хүртээл болсон өмнөх цуврал нь нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 75,2 сая ам.долларын орлого олж байжээ.

Box office-ын жагсаалтын хоёрдугаарт “Төмөр хүн 3” кино 35.2 ам.доллараар бичигдсэн бол гуравдугаарт Холливудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприогийн гол дүрд нь тоглосон “The Great Gatsby” 23.4 сая ам.доллар, дөрөвдүгээрт, найруулагч Майкл Байгийн “Pain & Gain” 3.1 сая ам.доллар, тавдугаарт, “The Croods” инээдмийн хүүхэлдэйн кино 2.75 сая ам. доллараар тус тус удаалсан байна.

Вox office-ийн шилдэг таван кино:
1. “Star Trek Into Darkness”
2. “Iron Man 3”
3. “The Great Gatsby”
4. “Pain & Gain”
5. “The Croods”

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж