Алтан өндөг энд байна?

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Алтан өндөг энд байна?

Өндөг
бол байгаль эхийн гайхамшигт бүтээл юм. Атганд багтам жижигхэн хүрэхэд
хагармаар эмзэг эд боловч дотроо амьдрал үүсэхэд шаардлагатай бүх л
зүйлийг багтаасан байдаг нь гайхмаар. Өндөгөн дотор дэгдээхэй үүсч,
өндөгнөөс гараад бүтэн 3 хоног ямар ч хоолгүй байж чаддаг нь үүний
нотолгоо юм. Зарим хүмүүс эр эм тахиа зэрэг байж өндөг гардаг мэтээр
ойлгодог. Эрэгтэй хүн байсан ч байгаагүй ч эмэгтэй хүнээс өндгөн эс сар
тутам гардагтай адил эм тахианаас өдөр бүр өндөг гардаг байна. Харин эр
тахиатай сүрэгт байх эм тахианаас үр хөврөлтэй өндөг гардаг. Тэгэхээр
бидний хүнсэндээ хэрэглэж байгаа өндөг дэгдээхэй болох боломжгүй үр
хөврөлгүй өндөг байдаг. Өндөг үйлдвэрлэлээрээ дэлхийд ОХУ, Голланд, АНУ
тэргүүн байранд явдаг. Ялангуяа Голландын Hisex үүлдэрийн тахианаас
гарсан өндөг онцгой сайнд тооцогдож шилдэг хүнс шалгаруулах уралдаан,
тэмцээнүүдээс олон медаль хүртэж байжээ. Монголд НВЦ компанид 100.000
орчим толгой Hisex бий. Оросууд ч тэр чигээрээ Hisex төрлийн үүлдэрийн
тахиаг үржүүлдэг. Оросын өндөгний хамгийн том ферм Белорочье хэдэн жил
дарааллан дэлхийн шилдэг хүнсний бүтээгдэхүүний шагнал авч байсан бөгөөд
хүмүүс сүүлдээ Белорочье-гийн өндөгийг алтан өндөг хэмээн нэрийдсэн
байдаг. Белорочье-гийн алтан өндөгийг бид ч гэсэн эртнээс хэрэглэсэн.
Тус өндөг НВЦ компаниар дамжуулан Монголд орж ирдэг бөгөөд НВЦ С-1 гэсэн
тамга дараастай байдаг байна.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж