Шинэхэн доктор шинэ хүнээ хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Шинэхэн доктор шинэ хүнээ хүлээж байна

“Их засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осорын хүү аавынхаа мөрөөдлийг биелүүлэхээр улс төрд хөл тавьж, харамсалтайгаар замаасаа буцсан нь саяханых. Анх “Темон” хэмээх нэрээр дуулж олонд танигдсан Н.Учрал боловсролын салбарт өөрийн орон зайг олж харсаных уу, эргэлт буцалтгүй эрдэм номын үйлст биеэ зориулах болсон. Саяхан ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарт докторын зэргээ амжилттай хамгаалаад ирсэн шинэхэн цолныхоо найрыг “Баянгол” ресторанд тэмдэглэж багагүй хүмүүсийг цуглуулаад авсан билээ. Тэгвэл залуу докторуудын эгнээг нэгээр нэмж буй түүний  аав, ээж нь шинжлэх ухааны доктор цолтой багш хүмүүс гэдгийг мэдэх хүн олон биз ээ. Харин түүний гэргий зүс царай, бие хаа, гоо үзэсгэлэн төгс хатагтай Сэлэнгэ элдэв төрлийн бизнест одтой яваа эр нөхөртөө Мишээл хэмээх хөөрхөн охин тэврүүлсэн. Түүгээр ч барахгүй нөхрийнхөө үүсгэн байгуулсан сургуулийн захиралаар буюу Н.Учралын туслахаар ажилладаг тэрээр тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөхөөр зэхэж буй. Юутай ч шинэ хүнээ хүлээж буй шинэхэн докторынхоо гэр бүлд аз жаргал хүсье.

Эх сурвалж: www.GRANDNEWS.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж