“Мөрөөдлийн хөлөг”-ийн нислэгийг сэргээв

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

“Мөрөөдлийн хөлөг”-ийн нислэгийг сэргээв

Америкийн нисэхийн “United
Airlines” компани тавдугаар сарын 20-нд Boeing 787 Dreamliner онгоцны
нислэгийг сэргээжээ. Chicago Tribune сонинд мэдээлснээр, зорчигч тээсэн
хөлөг Хьюстон-Чикагогийн чиглэлд нислэг үйлдсэн байна.

United Airlines нисэхийн компанийн Boeing 787 Dreamliner.
Фото: United Airlines-ийн хэвлэлийн алба

Зорчигчдын
дунд Boeing компанийн тэргүүн Жим Макнерни (Jim McNerney) мөн
Dreamliner хөлгийн ерөнхий инженер Майк Синетт (Mike Sinnett) нар явсан
байв.

Dreamliner хөлгийн дотоодын нислэгээс гадна олон улсын
нислэгийг нь сэргээнэ гэж United Airlines мэдээлжээ. Үүнээс гадна
нисэхийн компани 2013 оны хоёрдугаар хагаст дахин ийм маркийн хоёр онгоц
худалдан авна гэв. Өдгөө компанийн ашиглалтад зургаан “Мөрөөдлийн
хөлөг” байгаа юм.

АНУ-ын Иргэний агаарын тээврийн холбооны
газраас (Federal Aviation Administration, FAA) зөвшөөрөл авсаны дараа
Dreamliner онгоцны нислэгийг сэргээж байгаа Америкийн анхны компани нь
United Airlines болж байна.

Dreamliner  агаарын хөлгийн сэргээсэн
анхны нислэгүүдээ Ethiopian Airlines компани дөрөвдүгээр сарын сүүлчээр
хийсэн байв. Зургадугаар сараас эхлэн нислэгээ сэргээхээр Японы
нисэхийн компани зарлаад байгаа. Япончууд хамгийн олон Dreamliner
захиалсан тээвэрлэгч болж буй.

“Мөрөөдлийн хөлөг”-ийн ашиглалтыг
2013 оны нэгдүгээр сард Японд дараа нь Европ, АНУ-д зогсоосон байлаа.
Энэ маркийн хэдэн онгоцонд литий-ионын аккумлятор нь халсны улмаас
шатсан хэрэг гарч нислэгүүдийг зогсоохоор болсон билээ. Boeing компанийн
инженерүүд саатлын шалтгааны нарийн учрыг олоогүй ч аккумлямторт
өөрчлөлт оруулан богно холбоос үүсэх магадлалыг бууруулж чадсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж