
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ирэх зургадугаар сард Өмнөд Африк, Сенегал, Танзани зэрэг орнуудаар албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгаа тухай Цагаан ордноос мэдээллээ. АНУ-ын Төрийн тэргүүн Африкийн улсуудад хийж буй айлчлалын хүрээнд улстөрчид, бизнесменүүдээс гадна иргэний нийгмийн төлөөлөл зэрэг бүхий л давхаргын хүмүүстэй уулзах гэнэ. Түүнчлэн дээрх улсуудтай хамтын худалдаа арилжаа, хөрөнгө оруулалтын олон тооны гэрээ, хэлцэл байгуулахын зэрэгцээ ардчиллыг бэхжүүлэх талаар холбогдох албаныхантай санал солилцох аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн энэхүү айлчлалд тэргүүн хатагтай Мишель Обама хамт явах юм байна.
Б.АНХТУЯА